Гадаад харилцаа хэвлэл мэдээллийн албаны
2010 оны хичээлийн жилийн хоёрдугаар хагаст хийж гүйцэтгэхээр төлөвлөж буй үйл ажиллагааны тойм
МУИС-н Гадаад Харилцааны Хэлтэстэй байнгын идэвхитэй хамтын ажиллагаа тогтоож, оюутнууддаа чиглэсэн гадаад суралцах, тэтгэлэгт болон бусад хөтөлбөрийн талаархи мэдээллийг хүргэх сургалт, арга хэмжээг зохион байгуулах
Мэдээллийн электрон дэлгэцтэй болох. Энэ нь МУИСОХ-ны үйл ажиллагаа болоод бусад мэдээллийг оюутнууддаа илүү амьд, шинэлэг, сонирхол татахуйц хэлбэрээр хүргэх буюу хэн бүхэнд холбоог хамгийн ойр, ойлгомжтой байдлаар танилцуулах зорилготой бөгөөд бусад давуу талууд бий болох бололцоотой.
МУИСОХ-ны хамтрагч буюу хамтын ажиллагаатай байгууллагуудын бүртгэлийг хөтөлж, хамтын ажиллагааныхаа цар хүрээг өргөсгөх
Азийн болон олон улсын бусад оюутны холбоонуудтай арга зүйн болоод туршлага солилцох идэвхитэй харилцаа тогтоох, гишүүнчлэлд хамрагдах, цаашлаад хамтарч тодорхой үр дүн бүхий үйл ажиллагаануудыг зохион байгуулах
“Оюутны Орчуулгын Товчоо”-г Оюутны Хөдөлмөр Зуучлалын Албатай хамтран үүсгэж, үйл ажиллагаанд оруулах
Оюутнуудынхаа бие хүний олон талт хөгжилд чиглэсэн үйл ажиллагаа, сургалт зэргийг зохион байгуулахад гүүр, холбогчийн үүрэг гүйцэтгэхийн сацуу, албаны гишүүдийнхээ хамтаар бие даан зохион байгуулах
Шинэлэг санаачлага бүхий үр дүнд чиглэсэн бусад ажлууд

0 comments:
Post a Comment