Эндээс хайна уу ?

МУИС-ийн Оюутны холбоо, Оюутан Конгрессоос зохион байгуулсан “АХШ” аян



.

.

.

.

.


.
МУИС-ийн Оюутны холбоо, Оюутан Конгрессоос санаачлан төрийн их сургуулиудын оюутны байгууллагуудтай хамтран 2009.11.17-ны өдөр буюу Олон улсын оюутны эрхийн өдрийг угтан “АХШ” аян өрнүүлсэн билээ. Аяны гол зорилго нь хөдөө орон нутгаас суралцагч оюутнууд, ялангуяа оюутны дотуур байранд тулгардаг үе үеийн асуудалд цэг тавих, түүнд нэгдэн оролцох байсан.

Дэвшүүлсэн асуудлууд гэвэл:

• Оюутны байрны хүрэлцээ муу учир нэмэгдүүлэх
• Оюутны байрны дотоод хангамж
• Оюутны байрны гадаад орчин зэрэг байсан.

Үр дүнгээс гэвэл:

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ тэргүүтэй орон нутгаас сонгогдсон гишүүдэд албан тоот өгч мөн түүнчлэн биечлэн уулзаж танилцуулсан билээ. Дэвшүүлсэн асуудлыг шийдвэрлэхийн төлөө гишүүд нэгдэн ажиллана гэдгээ хэлж байсан. Ямартаа ч УИХ-ын төсөвт дотуур байранд мөнгө суусан байгаа.

Онцлог үйл ажиллагаа гэвэл:

Манай МУИС-ийн Оюутны холбоо, Оюутан Конгресстой хамтран ажиллах санамж бичиг байгуулах ажиллагаа явуулсан. Үүнд зорилго нэгтэй ажилладаг ШУТИСОХ, МУБИСОХ, ХУИСОХ, ЭМШУИСОХ зэрэг байсныг онцлон тэмдэглэе.


.

0 comments: