Эндээс хайна уу ?

МУИСОХ ОБДТ-ийн эрхлэгч нартай уулзлаа


МУИСОХ-ны удирдлагууд энэ сард зохион байгуулж буй “Хөгжлийн эзэд” аяныхаа хүрээнд 12-р сарын 10-ны өдөр МУИС-ийн 12 салбар сургуулийн Оюутны бие даах төвийн эрхлэгч нартай ажил хэргийн уулзалт зохион байгууллаа.

Учир нь нийт оюутнуудын дунд МУИС-ийн хэмжээнд хүнд суртал хаана байна вэ гэсэн санал асуулга явуулахад “Оюутны бие даах төв” гэсэн хариулт дийлэнх хувийг эзэлжээ. Тиймээс эрхлэгч нартай нь уулзаж, асуудал áýðõøýýë хаанаа байгааг тодруулахаар ярилцлагад урьсан нь энэ юм байна.

Өгнөөний бяцхан цай уух зуур ажил хэрэгч уур амьсгал дунд өрнөсөн энэхүү хэлэлцүүлгийн үеэр ОБДТ-ийн зүгээс олон асуудал бэрхшээл байдгийг дурдлаа. Тэд өглөөнөөс орой хүртэл олон арван оюутантай харьцдаг, оюутнуудын хүмүүжил, ухамсар дорой байдал, зарим нэг номын хүрэлцээ муу, өрөө тасалгааны багтаамж бага, эрүүл ахуйн нөхцөл бүрдээгүй, оюутнууд ном урж тасдан, алга болгодог, электрон каталогийг ашиглаж сураагүй зэрэг олон бэрхшээл тоочсон бол оюутнуудын зүгээс номны хүртээмжтэй байдал, зөв боловсон харьцаа, түргэн шуурхай үйлчилгээг хүсч байгаагаа уламжилсан байна.

Тус уулзалтын дүнд асуудал аль аль талдаа байгааг хүлээн зөвшөөрч цаашид хөндөж тавьсан дээрх чиглэлээр тодорхой ажил зохиох, холбогдох түвшний хүмүүст нь дуулгахаа МУИСОХ-ныхон мэдэгдлээ.

0 comments: