МУИСОХ-ны удирдлагууд энэ сард зохион байгуулж буй “Хөгжлийн эзэд” аяныхаа хүрээнд 12-р сарын 11-ны өдөр бүрэлдэхүүн сургуулиудын захирлын туслахуудтай ажил хэргийн уулзалт хийлээ.
Уг уулзалтын хүрээнд МУИСОХ оюутнуудтай тогтмол харьцаатай байдаг, оюутантай холбоотой хэд хэдэн асуудлыг хариуцан ажиллах чиг үүрэг бүхий захирлын туслахуудтай тулгамдаж буй хүндрэл бэрхшээл, түүнийг хэрхэн даван туулж, ямар арга хэлбэрээр илүү үр дүнтэй хамтран ажиллах талаар нээлттэй хэлбэрээр санал солилцлоо. Өглөөний цайтай хослосон уг уулзалтын хүрээнд, оюутнуудынхаа эрх ашигт хэрхэн үйлчлэх, түүнчлэн оюутны байрыг тойрон гардаг төрөл бүрийн төвөгтэй асуудлууд, сургуулийн тодорхойлолт өгөх журмын талаар болоод нийт оюутан, багш ажилтан нарын ёс зүй гээд чухал ач холбогдол бүхий олон асуудлаар өглөөний эрүүл сэргэг ухаанаар хэлэлцүүлэг өрнөсөн юм.
Уулзалтын үр дүнг, МУИСОХ бүрэлдэхүүн сургуулиудынхаа нийт нэгж, тэр дундаа захирлын туслахуудтай ойр нягт хамтын ажиллагаа, харилцан ойлголцлыг бий болгох чухал алхмыг хийсэн хэмээн дүгнэж байна.
МУИСОХ-ны ГХХМАлба


0 comments:
Post a Comment