ТАЛАРХАЛ
МУИСОХ-ны Хяналтын Зөвлөлийн Дарга Баярсайхан овогтой ДӨЛ нь “Норовбанзад” сангаас зарлан 2009 оны 12-р сарын 3-ны өдөр ардчиллын 20 жилийн ойд зориулан зохион байгуулсан “Хорьтой Ардчилал: Алдаа, Оноо” илтгэлийн уралдаан ШИЛДГЭЭР буюу тэргүүн байрын эзнээр шалгарсанд тус холбооны гишүүд болоод нийт оюутнуудынхаа өмнөөс баяр хүргэж байна.
Энэхүү амжилт нь МУИСОХ-ны гишүүдэд хамт олноороо бахархах сэтгэл төрүүлж, түүнчлэн бусаддаа амжилт ололтын үлгэр дууриаллыг харуулж байгаагаараа онцлог болой.
--------------------------------
"Эрдэм бол гашуун үндэснээс урган
цэцэглэсэн амтат алим мөн..." Гёте


0 comments:
Post a Comment