Эндээс хайна уу ?

МУИСОХ, ОК-ийн тэргүүний мэндчилгээ


МУИСОХ-ны Цахим хуудсанд зочлон буй эрхэм таны амрыг эрэн мэндчилье.
МУИС-ийн Оюутны Холбоо, ОК нь 2009-2010 оны хичээлийн жилийг “Оюутныг Сонсох жил” хэмээн зарлаж, гадаад харилцаа болон үйл ажиллагааныхаа цар хүрээг улам нэмэгдүүлж, оюутан бүрийнхээ санал, хүсэлтийг цаг алдалгүй хүлээн авч шийдвэрлэх зорилгоор ажиллаж байна. Хэдийгээр нийгмийг хамарсан өвчин гарч төлөвлөгөөнд тусгагдсан үйл ажиллагаагаа явуулахад хүндрэл учирч байгаа ч гишүүд, оюутнуудын маань зүтгэл, шаргуу байдлын үр дүнд холбоо тань сул зогсоогүй байгааг дуулгахад таатай байна.
Ингээд та бүхэндээ МУИСОХ-ны Мэдээлийн Цахим Талбарыг хүргэж байна. Энэхүү талбарт хоёр чиглэл бүхий мэдээллийн урсгал байх ба холбооноос нь оюутанд, оюутнаас холбоондоо гэсэн байдлаар явагдах ба улмаар бидний хоорондын амьд холбоо бэхжинэ гэдэгт итгэлтэй байна.
Оюутны суралцах таатай орчинг бүрдүүлэх эрхэм зорилгын дор санаа бодлоо хуваалцан, биесийнхээ алдаа оноог нуулгүйгээр/ мэдээж ёс зүйтэйгээр / илэрхийлэн сануулж, эрхэм зорилгынхоо төлөө хамтран зүтгэхийг уриалж байна.

Хүндэтгэсэн:
МУИСОХ, ОК-ийн тэргүүн Б.Эрхэмбаяр

.

.

0 comments: