Эндээс хайна уу ?

МУИСОХ, ОЮУТАН КОНГРЕССООС НИЙТ ОЮУТНУУДДАА 2010 ОНЫ ГАЛ ХАЛУУН МЭНДЧИЛГЭЭГ ХҮРГЭЕ!!!

Өнгөрч буй 2009 он бидний хувьд маш чухал он байлаа. Хэдий халдварт өвчин тахал гарч оюутнуудынхаа эрх ашигт үйлчлэх, тэдний сурч боловсрох, өөрсдийгөө хөгжүүлэх үйлсэд нь тустай үйл ажиллагаануудыг зохион байгуулахад хүндрэл бэрхшээл учруулсан боловч тус холбооны гишүүд бид зүгээр суугаагүй билээ. 2009 оныг ололт амжилт, өөрчлөлт, бодлогын болоод үйл ажиллагааны түвшинд гарсан ахиц дэвшлээр дүүрэн байлаа гэж дүгнэж байна.

Бүрэлдэхүүн сургуулиуд, оюутны байрны болоод клубуудын зөвлөлүүдийн шинэ жилийн баяр наадам улиран өнгөрч буй оноо үдэн буудуулсан оргилуун дарс, ирж буй оноо угтан мишээсэн оргилуун их хүсэл тэмүүллээр бялхаж байлаа.

Бусаддаа үлгэр дууриалал үзүүлж сурлагын амжилт болоод олон нийтийн үйл ажиллагааны идэвхи чармайлтаараа манлайлсан МУИС-н шилдэг оюутнууд шалгарлаа.

Энэ ондоо ихийг хийж бүтээе, ирж буй боломж бололцоог алдалгүй амжилт ололт болгон хувиргая, хүндрэл бэрхшээлд бууж өгөлгүй түүнээс суралцая хэмээн ярилцах оюутан андуудын минь халуун дотно яриа та бидэнд 2010 он эгэлгүй нэгэн жил байх учиртайг ахин дахин сануулнам.

Тийнхүү тус холбооны гишүүд бүрийн зүгээс нийт оюутнууддаа ирэх ондоо хичээл сурлагын өндөр амжилт үзүүлж, боловсрол хүмүүжил, ном эрдмийн ач тусыг харамгүй хүртэн хүмүүн байхын гайхамшиг чансааг мэдэрч мэдрүүлэхийн ерөөлийг өргөж байна.

“Сурч боловсрох эрмэлзлээр шатаж яваа хүнд энд хүрээд зогс хэмээх хаалт саад байдаггүй юм” хэмээн суут хөгжмийн зохиолч Бетховен нэгэнтээ догдлон бичиж байжээ. Үнэхээр л хүсэл мөрөөдөл, сайн сайхан, аз жаргал, амжилт бүтээлийн төлөөх гал эрмэлзлээр шатаж яваа та бидэнд тэнд хүрээд зогсоё гэх зав чөлөөгүй 2010 он золгон ирлээ.

0 comments: